A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай


2012 оны 01 сарын 19 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 06



Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Агипарын Бакейг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.


2.Энэ тогтоолыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ