- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн зарим гишүүдийг томилох, чөлөөлөх тухай
2010 оны 01 сарын 28 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 08
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүнээр Бямбажавын Ганбат, Гомбодоржийн Цэцгээ нарыг тус тус томилсугай.
2.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Отгонсүрэнгийн Батчулуун, Гаравдэмбэрэлийн Хэрлэн нарыг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.
3.Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.