A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 63

Төрийн ордон, Улаанбаатар хот

САНАЛ ХУРААХ КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Т.Бадамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг илтгэх үүрэг бүхий комиссыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батхуяг, Ж.Гүррагчаа, Ц.Дамиран, Р.Нямсүрэн, Б.Цэрэнбалжир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

2.Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож, санал хураалтын дүнг нэгдсэн хуралдаанд илтгэхийг Санал хураах комисст даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН