A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 47

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. ”Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаар тогтоолын 1 дэх заалтын 4 дэх дэд заалтын “Петровис” ХХК-ийн ерөнхий захирал” гэснийг “Мобиком” корпорацийн ерөнхий захирал” гэж, “Скайтел” ХХК-ийн ерөнхий захирал” гэснийг “Тайж трейд” ХХК-ийн ерөнхий захирал” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ