A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 73

Төрийн ордон. Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай:

1/ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд дагаж мөрдөх журам, дүрэм, эрх зүйн бусад актыг хуульд нийцүүлэн 2006 оны 1 дүгээр сард багтаан шинэчилж батлах;

2/ худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт, шинжилгээ, улсын хэмжээнд хийгдэж байгаа худалдан авалтын талаархи мэдээллийн сан бий болгож, ашиглах нөхцөл бүрдүүлэх;

3/ Засгийн газрын байгууллагуудын худалдан авах ажиллагааны ил тод байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор цахим технологи болон мэдээллийн технологийн ололтыг худалдан авах ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;

4/төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх боловсон хүчний нөөцийн чадавхи, мэргэшлийг сайжруулах, хувийн хэвшил, олон нийтийн дунд худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомж, эрх зүйн актыг сурталчлах, сургалт зохион байгуулах.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ