Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


1995 оны 10 дугаар сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 73



Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :


1.Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв,түүний нэмэгдэл олгох журмыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхийг даалгасугай.


ДАРГА Н.БАГАБАНДИ