A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 55

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоол, "Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ