A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 13

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БОЛОН ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт батлах тухай Улсын Их Хурлын 2005 оны 04 сарын 21-ний өдрийн 25 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн 1 дэх заалт болон 3 дахь хэсгийг дараахь байдлаар тус тус өөрчлөн найруулсугай:

"1/ Мянганы хөгжлийн зорилтуудыг аймаг, нийслэл, бүсийн хэмжээнд тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон цаашид батлан гаргах хөгжлийн баримт бичгүүдэд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3.Мянганы хөгжлийн зорилтуудын үзүүлэлт, арга зүйг боловсронгуй болгох, хэрэгжилтийг үзүүлэлт бүрээр дүгнэх, хяналт тавих, төрөлжсөн болон тусгайлсан санг улсын хэмжээнд, аймаг, нийслэлийн түвшинд холбогдох мэдээллээр бүрдүүлж ажиллахыг Засгийн газар /С.Баяр/, Үндэсний статистикийн хороо /П.Бямбацэрэн/, Авлигатай тэмцэх газар /Ч.Сангарагчаа/, Төрийн албаны зөвлөл /Ж.Норовсамбуу/, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /Д.Солонго/-т тус тус үүрэг болгосугай.".

2.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт батлах тухай Улсын Их Хурлын 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтыг шинэчлэн баталсугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай" УИХ-ын 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН