A

A

A

Бүлэг: 1979

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН 1990 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ БАТЛАХ ТУХАЙ

1992 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 08

1.БНМАУ-ын 1990 оны нэгдсэн төсвийн орлогыг 6494,2 сая төгрөгөөр, зарлагыг 6812,3 сая төгрөгөөр, төсвийн алдагдлыг 318,1 сая төгрөгөөр тус тус баталсугай.

2.БНМАУ-ын Засгийн газарт даалгах нь:

а/төсвийн жилийн явцад төсвийн зарлага /алдагдал/-ыг хуульд зааснаар хэтрүүлж байсан гажуудлыг зогсоож, төсвийн хуулийг тууштай биелүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсугай;

б/улсын 1991 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд судалгаа дүгнэлт хийж, төсвийн алдагдлыг нөхөх саналын хамт энэ оны 5 дугаар сард багтаан Улсын Бага Хуралд оруулсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ