A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2000 ОНЫ 32 ДУГААР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 32

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2000 оны 32 дугаар тогтоолын хавсралтын 24-т заасан "Хөдөлмөр зохицуулалтын газар" гэснийг Хөдөлмөр эрхлэлтийн газар" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ