- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ХӨТӨЛБӨР, ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /"Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр", "Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР, ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /"Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр", "Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл", "Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"/
1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 18
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 2 дугаар хавсралт, Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авч байхыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.
З.Хөтөлбөр, үндсэн чиглэл, төлөвлөгөөний биелэлтэд байнга хяналт тавьж, биелэлтийн явцыг жил бүр гарган Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулж байхыг Хууль зүйн байнгын хороо /Ч.Отгонбаяр/-нд даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A