A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ТУХАЙ

2003 оны 06 дугаар сарын 20-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 35

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулсан чөлөөт бүсэд казиногийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /Ц.Шаравдорж/, Төсвийн байнгын хороо /Н.Баяртсайхан/-нд тус тус даалгасугай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР