A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 35

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

1/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан дүрэм, журам, зааврыг батлан гаргах;

2/ Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага, орон нутгийн албадыг зохион байгуулж ажиллуулах;

3/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуультай уялдуулан Техник мэргэжлийн боловсролын тухай хуулийн төслийг 2001 оны гуравдугаар улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

4/ хувийн болон төрийн бус байгууллагын хөдөлмөр зуучлалын албадад энэ хуульд заасны дагуу дэмжлэг үзүүлэх.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо /Т.Ганди/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ