A

A

A

Бүлэг: 1979

Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай

2011 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 36

/Энэ тогтоолыг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ