A

A

A

Бүлэг: 1979

/Энэ тогтоолыг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/

2011 оны 11 сарын 25 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 54

Шүүгчийн болон прокурорын албан

тушаалын цалингийн хэмжээг

шинэчлэн тогтоох тухай

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 1, 2 дугаар хавсралтаар, Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 3, 4 дүгээр хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоол, "Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай" 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолын 1, 3 дугаар хавсралтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2, 4 дүгээр хавсралтыг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдсүгэй.

/Энэ заалтад 2012 оны 03 сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ