A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ШҮҮГЧИЙН БОЛОН ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ


2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 77



Төрийн албаны тухай хуулийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1. “Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээ”-г 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын сарын цалингийн хэмжээ”-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. /Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./.


2. Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан цалинг 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тогтоосугай.


3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ