A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ШҮҮГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1996 оны 10 дугаар сарын З1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 57

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн З дахь заалт, 6 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1."Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Эрдмийн зэрэг, цолтой шүүгчдэд эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгохдоо Засгийн газраас баталсан Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журмыг баримталж байхаар тогтоосугай.

З.Шүүгчид шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгоход шаардагдах зардлыг шүүхийн жил бүрийн төвлөрсөн төсөвт тусгаж байхаар тогтоосугай.

ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 04

Төрийн ордон, Улаанбаатар хот

Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шүүгчид олгох докторын зэргийн нэмэгдлийг шүүгчийн албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тогтоосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Улсын Их Хурлын 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар тогтоол, "Шүүгчид зэрэг дэв олгох тухай" Улсын Их Хурлын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР