A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 1999 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 124

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Эдийн засаг, нийгмийг 1999 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Эдийн засаг, нийгмийг 1999 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явцыг 1999 оны 7, 10 дугаар сард Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.

ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД