A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 10 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 56

Төрийн ордон. Улаанбаатар хот

ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ГАЗАР ТҮРЭЭСЭЭР АШИГЛУУЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 17.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яаманд одоо ашиглаж байгаа газрыг нь урт хугацааны түрээсийн гэрээгээр ашиглуулахаар тогтсугай.

2.Энэтхэгийн талтай газар ашиглуулахаар гэрээ байгуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар/Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ