- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай
2010 оны 07 сарын 15 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 49
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4, 32.1.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Талбайг нөөцөд авах тухай” Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтад заасан “Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж дууссан талбай” гэсэн 2 дугаар хавсралтын “3/Тал нуур, 4/Их хорго, 6/Дөшхайрхан, 10/Ембүү-Уул, 11/Зост-Өндөр, 17/Улаан даваа, 19/Баян-Уул, 23/Нөмрөгийн гол” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр, ... үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
2.“Талбайг нөөцөд авах тухай” Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” дэд заалтад заасан “Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж дууссан талбай” гэсэн 2 дугаар хавсралтын “3/Тал нуур, 4/Их хорго, 6/Дөшхайрхан, 10/Ембүү-Уул, 11/Зост-Өндөр, 17/Улаан даваа, 19/Баян-Уул, 23/Нөмрөгийн гол” гэснийг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.