A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

1996 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 48

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хулийн 1 дүгээр зүйлд заасан заалтын талаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан 07 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 2, 50 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг "Монгол Улсын Хууль зүйн сайд...Засгийн газрын гишүүний хувьд...шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материалт-техникийн хангамж үйлчилгээний хүрээний стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулалт, хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлж дүгнэх ажлыг эрхэлнэ." гэж өөрчилсөн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 07 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ