A

A

A

Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2005 ОНЫ 2/02 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 28

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 15.1.5-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн "4.1.1. Монгол Улсын Засгийн газар" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн", Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно." гэсэн заалтуудыг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн "4.1.6.Сонгуулийн ерөнхий хороо" гэж заасан нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын "ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх" талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах тухай заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН