A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2005 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 21

Улаанбаатар хот

ДЭЭД ОФИЦЕРЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлд нэмэлт оруулахын тулд ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 29 дүгээр зарлигын хавсралтын "Албан тушаалын ангилал" гэсэн хэсэгт 11.Хил хамгаалах Ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга Цэргийн цолны зэрэглэл гэсэн хэсэгт хурандаа-хошууч генерал гэж нэмэлт оруулсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ