A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

"Цагааннуур" худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай

2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 58

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Цагааннуур" худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/ -т даалгасугай:

1/ "Цагааннуур" худалдааны чөлөөт бүсэд зориулан олгох газрын хэмжээ, бүсийн хилийн цэсийг нарийвчлан тодорхойлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/ "Цагааннуур" худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан эхний ээлжинд авах арга хэмжээний төлөвлөгөө гарган дэс дараатай хэрэгжүүлж ажиллах.

2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо / Т.Очирхүү/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ