A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2005 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 89

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын шинэчлэн найруулсан дүрэм/

"Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль", "Төрийн албаны тухай" хууль "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтэц, орон тооны тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 35 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын шинэчлэн найруулсан дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 45 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР