A

A

A

Бүлэг: 1979

/Ерөнхийлөгчийн 2019 оны 24 дүгээр зарлигаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улс даяр төр ёсны их баяр болгон тэмдэглэж байгаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд монгол цэргийн түүхийн өв уламжлалыг сэргээхтэй холбогдуулан Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиурыг бүтээхээр эрдэмтэд, судлаачдын гаргасан саналыг дэмжиж ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хиурын дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР