A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих үндэсний зөвлөлийн ажиллах журам/
Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 74 дүгээр зарлигаар хүчингүй болсон.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 193

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих үндэсний зөвлөлийн ажиллах журам/

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолоор баталсан "Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн гурвын 9 дэх хэсгийн "б"-д заасныг үндэслэн Зарлиг болгох нь:

Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих үндэсний зөвлөлийн ажиллах журмыг хавсралтын ёсоор баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАНБАНДИ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 74 дүгээр зарлигаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 74

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарлигт хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчдийн баталсан зарлигуудыг хууль тогтоомжийн өөрчлөлттэй уялдуулан нийцүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Дүрэм батлах тухай" 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар зарлиг, "Эрдэмтэд, мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулах тухай" 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар зарлиг, "Эрдэмтэн мэргэжилтнүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 25 дугаар зарлиг, "Комиссыг шинэчлэн байгуулах тухай" 1998 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 131 дүгээр зарлиг, "Журам батлах тухай" 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 193 дугаар зарлигийг тус тус бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү зарлигийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ