A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 172

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журам/

Дайчилгааны тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

"Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны  02 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 13

Төрийн ордон, Улаанбаатар хот

Журам батлах тухай

Дайчилгааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 172 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА