A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Прокурорын дүрэмт хувцасны загвар, Прокурорын зэрэг дэвийн ялгах тэмдгийн загвар, Прокурорын дүрэмт хувцсыг хэрэглэх
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1996 оны 2 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 26

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Прокурорын дүрэмт хувцасны загвар, Прокурорын зэрэг дэвийн ялгах тэмдгийн загвар, Прокурорын дүрэмт хувцсыг хэрэглэх журам/

1.Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Прокурорын дүрэмт хувцасны загварыг 1 дүгээр хавсралт, Прокурорын зэрэг дэвийн ялгах тэмдгийн загварыг 2 дугаар хавсралт, Прокурорын дүрэмт хувцсыг хэрэглэх журмыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Прокурорын дулааны улиралд өмсөх дүрэмт хувцсыг 1996 оноос, хүйтний улиралд өмсөх дүрэмт хувцсыг 1997 оноос эхлэн хэрэглэхээр тус тус тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

Дугаар 09

Төрийн ордон, Улаанбаатар хот

Загвар, журам батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. "Прокурорын байгууллагын бэлгэдлийн загвар, түүнийг хэрэглэх журам"-ыг 1 дүгээр, "Прокурорын байгууллагын далбааны загвар, түүнийг хэрэглэх журам"-ыг 2 дугаар, "Прокурорын дүрэмт хувцасны загвар"-ыг 3 дугаар хавсралтаар, "Прокурорын дүрэмт хувцас хэрэглэх журам"-ыг 4 дүгээр, "Прокурорын энгэрийн тэмдэгний загвар, түүнийг хэрэглэх журам"-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Журам батлах тухай" (Прокурорын дүрэмт хувцасны загвар, Прокурорын зэрэг дэвийн ялгах тэмдгийн загвар, Прокурорын дүрэмт хувцсыг хэрэглэх журам) 1996 оны 26 дугаар зарлиг, "Дүрэм журам батлах тухай" 2002 оны 148 дугаар зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА