Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллага, Хилийн цэргийн тагнуулын алба, тэдгээрийн салбар, нэгжийн тагн

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр                                                       Дугаар 142                                                                                                         Улаанбаатар хот



ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллага, Хилийн цэргийн тагнуулын алба,

тэдгээрийн салбар, нэгжийн тагнуулын ажилтны тангараг өргөх журам/
 

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

1.“Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллага, Хилийн тагнуулын алба, тэдгээрийн салбар, нэгжийн тагнуулын ажилтны тангараг өргөх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 175 дугаар зарлигаар батлагдсан “Тагнуулын ерөнхий газар, түүний харъяа салбар, нэгжийн тагнуулын ажилтны тангараг өргөх журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                                                                 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                  Ц.ЭЛБЭГДОРЖ