A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 171

Улаанбаатар хот

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Зарлиг болгох нь:

1.Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дүрмийг батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 111 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАНБАНДИ