A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ - ХЗДХС-ын 2002 оны 05.01-ний 102-р тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 108/115

Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь :

1. "Автотээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Жолооны үнэмлэхний загвар"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Дээрх журмыг мөрдүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, мэдээлэл, холбоо, аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар (Ж.Сэрээтэр), Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Б.Дамдинсүрэн)-т тус тус даалгасугай.

3. Автотээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх, жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох арга хэмжээг зохион байгуулж 2001 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг Автотээврийн газар (Ж.Бат-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайд, Гэгээрлийн сайд (хуучин нэрээр)-ын "Журам батлах тухай" 1999 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 239/183 тоот хамтарсан тушаал, "Жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагааны чанарт тавих хяналтыг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай" 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 283/222 тоот хамтарсан тушаал, "Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 329/272 тоот хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

ДЭД БҮТЦИЙН САЙД БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД

Б.ЖИГЖИД А .ЦАНЖИД

2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 1732 дугаарт бүртгэсэн.