A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2005 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 80                     

Улаанбаатар хот

                     

БАРИЛГА ЗАСВАРЫН АЖЛЫН ТӨСВИЙН СУУРЬ НОРМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1.Барилга засварын ажлын төсвийн суурь норм, түүний ажлын бүтэц, хөдөлмөр зарцуулалтын лавлах, материал эдлэл, бүтээцийн орц, хүндийн жингийн лавлах, машин цагийн лавлахыг засварын ажлын дараах эмхтгэлүүдээр хавсралтаар баталсугай. Үүнд:

1.Газар шороо, суурийн ажил /БНбД 81-50-05/ 50-р эмхтгэл

2.Хана, хамар ханын ажил /БНбД 81-51-05/ 51-р эмхтгэл

3.Хучилтын ажил /БНбД 81-52-05/ 52-р эмхтгэл

4.Шалны ажил /БНбД 81-53-05/ 53-р эмхтгэл

5.Дээврийн ажил /БНбД 81-54-05/ 54-р эмхтгэл

6.Хаалга, цонхны ажил /БНбД 81-55-05/ 55-р эмхтгэл

7.Шат, довжоо, пийшингийн ажил /БНбД 81-56-05/ 56-р эмхтгэл

8.Засал, чимэглэлийн ажил /БНбД 81-57-05/ 57-р эмхтгэл

9.Угсармал төмөр бетоны ажил /БНбД 81-58-05/ 58-р эмхтгэл

10.Тохижилт, бусад ажил /БНбД 81-59-05/ 59-р эмхтгэл

11.Тогоо, ус халаагч дулааны зангилааны ажил /БНбД 81-60-05/ 60-р эмхтгэл

12.Цэвэр ус, дулааны шугам хоолойн ажил /БНбД 81-61-05/ 61-р эмхтгэл

13.Халаах хэрэгслэлийн ажил /БНбД 81-62-05/ 62-р эмхтгэл

14.Салхивчийн ажил /БНбД 81-63-05/ 63-р эмхтгэл

15.Бохир усны шугам хоолойн ажил /БНбД 81-64-05/ 64-р эмхтгэл

16.Нүх цоолох, ховил гаргах ажил /БНбД 81-65-05/ 65-р эмхтгэл

17.Цахилгааны ажил /БНбД 81-70-05/ 70-р эмхтгэл

2.Барилга засварын ажлын төсвийн суурь нормыг хэвлэн олшруулж барилгын байгууллагуудад хүргүүлж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв /Б.Бямбажав/ -д даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Үнэлгээ баталж, мөрдүүлэх тухай Дэд бүтцийн хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 1997 оны 78 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.БАТБАЯР

2005 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр улсын бүртгэлийн 2557 дугаарт бүртгэсэн.