A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ /байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2005 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 52
Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1.Барилгын норм ба дүрэм "Барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл" /БНбД21-04-05/-ийг хавсралт ёсоор баталж 2005 оны 7-р сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Барилгын норм ба дүрэм"-ийг мөрдөх тухай Улсын Барилгын Хорооны 1987 оны 107 дугаар тогтоолоор батлагдсан Строительные нормы и правила "Пожарная автоматика зданий и сооружений" СНиП2.04-09-84-ийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.БАТБАЯР

/14 дүгээр хавсралтыг БХБС-ын 2018 оны 10 дугаар тушаалаар нэмсэн/