A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


1999 оны 12 дугаар сарын 08-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 322



ТУШААХ нь :


1. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 282 тоот тушаалаар баталсан "Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм" /БНбД 11.01 98/-ийн 10.2 дугаар заалтад "Экспертиз хийсэн байгууллага нь гаргасан дүгнэлтийнхээ дагуу шаардлагатай засвар өөрчлөлтийг хийлгэсний дараа ажлын зураг төслийн баримтад барилга угсралтын ажил гүйцэтгэж болох тухай тэмдгийн дардас дарна" гэсэн нэмэлтийг оруулсугай.


2. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг Барилга архитектурын газар /Лхагвасүрэн/-т даалгасугай.


3. Хууль тогтоомжид заасны дагуу магадлан шалгалтад хамрагдах барилгын ажлын зураг төслийн баримт бичигт энэхүү тушаалын 1-р заалтад заасан баталгаажуулалт хийгдсэн үед барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөл олгож байхыг Дэд бүтцийн улсын хяналтын алба /н.Лхагваа/-нд даалгасугай.


                                                                             САЙД                                                    Г.БАТХҮҮ


                                                   1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн 1493 дугаарт бүртгэсэн.