A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2005 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 

Дугаар 78

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1.Барилгын норм ба дүрэм "Нэг айлын сууц" БнбД 31-101-05-ыг 1 дүгээр хавсралтаар, "Цөөн давхар сууц барих газрын төлөвлөлт-зохион байгуулалт, барилгажилт" БнбД 30-101-05-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталж 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

САЙД Н.БАТБАЯР

2005 оны улсын бүртгэлийн 2553 дугаарт бүртгэсэн.