A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

1998 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

БАРИЛГЫН САЛБАРТ МӨРДӨХ ТЕХНИКИЙН БАРИМТ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
/БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

1. Барилгын салбарт нэгдүгээр хавсралтад дурдсан ОХУ-д мөрдөж байгаа барилгын норм ба дүрмийг шууд мөрдүүлэхээр баталж, хоёрдугаар хавсралтад дурдсан барилгын норм ба дүрмийг цаашид зөвлөмжийн зориулалтаар ашиглахыг барилгын зураг төслийн байгууллагуудад зөвшөөрсүгэй.

2. Гуравдугаар хавсралтад дурдсан ОХУ-ын барилгын норм ба дүрмийн нэмэлт өөрчлөлтийг өөрийн орны нөхцөлд тохируулан өөрчлөх, нийцүүлэх арга хэмжээ авахыг Хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн газар /Б.Батжав/-т, Барилга, архитектурын газар /Б.Лхагвасүрэн/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан дөрөвдүгээр хавсралтад нэр заасан барилгын норм ба дүрмийг жагсаалтаас хасч, мөрдөх шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Г.НЯМДАВАА

1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн улсын бүртгэлийн 1321 дугаарт бүртгэсэн.