- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Хийн хангамжийн угсралт БНбД 42-01-04/
МОНГОЛ УЛСЫН
ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ
2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 182
Улаанбаатар хот
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
1.Барилгын норм ба дүрэм "Хийн хангамжийн угсралт" БНбД 42-01-04-ийг 1 дүгээр хавсралт ёсоор баталж 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Норм дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 оны 343 дугаар тушаалаар мөрдөгдөж байсан "Строительные нормы и правила газоснабжение СНиП 3.05.02-88"-ыг дээрх нормыг мөрдөх өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЖИГЖИД
2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 2491 дүгээрт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A