A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ВИЗИЙН БОЛОН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ТУХАЙ /ГХС-ын 2016 оны А/18 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ГХС-ын 2016 оны А/18 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ВИЗИЙН БОЛОН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ТУХАЙ

2002 оны 11 сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 55

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-ын 1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 51 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуульд заасан визийн хураамжийг тухайн улс монгол иргэдээс авч буй визийн хураамжийн хэмжээг харгалзан харилцан адил байх зарчмын дагуу адил хэмжээтэй тогтоож байхыг ДТГ-ын тэргүүн нарт зөвшөөрсүгэй.

2.Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2001 оны 7 дугаар сарын 6-ны өдөр солилцсон А-2001/2140 тоот ноотны "в, ё-к"-д заасан ангиллын визийг америкийн иргэдэд олгохдоо харилцан адил байх зарчим баримтлан визийн хураамж авахгүй зөвхөн консулын үйлчилгээний хураамжийг 2002 оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн 100 ам.доллараар тогтоон авч байхыг Эрх зүй, консулын газар, хилийн чанадад суугаа ДТГ-ын тэргүүн нарт үүрэг болгосугай.

3. ДТГ-уудад санхүүгийн шалгалт хийх, жилийн эцсийн консулын үйлчилгээний болон визийн хураамжийн тайлан мэдээ шалгахад дээрх заалтыг баримтлан ажиллахыг Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Ц.Мишигдоржид даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гадаад хэргийн сайдын 2001 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 59 тоот тушаал, мөн 2002 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 31 тоот тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.

САЙД Л.ЭРДЭНЭЧУЛУУН

2003 оны 6 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 2145 дугаарт бүртгэсэн

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТУШААЛ

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар А/18

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Визийн болон консулын үйлчилгээний хураамжийн тухай" Гадаад хэргийн сайдын 2002 оны 55 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэхүү тушаалыг гарсантай холбогдуулан энэ тушаалын 1-д заасан тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаярт даалгасугай.

Сайд Ц.Мөнх-Оргил