A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ШИНЭЧИЛЖ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009 оны 190 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2009 оны 190 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ШИНЭЧИЛЖ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2007 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 34

Ойн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээний загварыг автомашинд 1,2,3 дугаар, вагонд 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. "Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгох, хэрэглэх, хяналт тавих журам"-ын 3.7-д "...вагон болон ачааны авто машины даацыг харгалзан авто машинд 10, 20; вагонд 50, 100.." гэснийг "...авто машинд 6, 10, 20; вагонд 60 ...." гэж өөрчилсүгэй.

3.Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээг өвөл, хаврын улиралд цэнхэр, зун, намрын улиралд шар өнгөтэй хэвлүүлэн батлагдсан хуваарийн дагуу аймаг, нийслэлийн Байгаль орчны албанд хүргүүлж, тооцоо хийж байхыг Ой, усны хайгуул судалгааны төвийн захирал /Ө. Болор/-т, аж ахуйн нэгж, байгууллагад хуваарийн дагуу олгож хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Байгаль орчны албаны дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Гарал үүслийн гэрчилгээ шинэчилэгдэн хэвлэгдсэний дараа хуучин гарал үүслийн гэрчилгээний тооцоо хийж үлдэгдлийг устгах арга хэмжээ авахыг Ой, усны хайгуул судалгааны төвийн захирал /Ө. Болор/-т, аймаг, нийслэлийн Байгаль орчны албаны дарга нарт тус тус даалгасугай.

5.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам, гэрчилгээний загвар батлах тухай" Байгаль орчны сайдын 2002 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 110 дугаар тушаалын 2, 3, 4, 5-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД И. ЭРДЭНБААТАР

Улсын бүртгэлд 2007 оны 02 дугаар сарын 08-ны 2680 дугаарт бүртгэсэн