A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 01 сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 08

"Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, "Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай" Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын 5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээний үлгэрчилсэн загварыг 1 дүгээр хавсралтаар, Төсөвт байгууллагын гэрээ байгуулах ерөнхий бүдүүвч схемийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын явц, үр дүнг тушаалын 3 дугаар хавсралт хүснэгтийн дагуу дүгнэж 2004 оны 4 дүгээр сарын 15, 7 дугаар сарын 15-ны дотор тус тус харьяалах аймаг, нийслэлийн Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэст ирүүлэхийг бүх шатны төсвийн ерөнхий менежерүүдэд үүрэг болгосугай.

САЙД Ч.УЛААН

2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 2518 дугаарт бүртгэсэн.