A

A

A

Бүлэг: 1979

/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ГЭРЭЭНИЙ ЗАГВАР, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Аймаг (нийслэл)-ын засаг дарга болон төсвийн ерөнхийлөн захирагчийн хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулах үлгэрчилсэн гэрээ/

2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 355

"Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Аймаг, нийслэлийн Засаг дарга болон төсвийн ерөнхийлөн захирагчийн хооронд бүтээгдэхүүн нийлүүлэх төсвийн санхүүжилтийн гэрээ"-ний үлгэрчилсэн загварыг 1 дүгээр хавсралтаар, "Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах заавар"-ыг 2 дугаар хавсралтаар, "Сум /дүүрэг/-ийн Засаг дарга болон аймаг /нийслэл/-ийн Засаг даргын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулсан гэрээ"-ний үлгэрчилсэн загварыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт, шинжилгээ үнэлгээний газар /О.Ганбат/-т даалгасугай.

САЙД Ч.УЛААН

2003 оны 5 дугаар сарын 20-ний өдөр улсын бүртгэлийн 2023 дугаарт бүртгэсэн.