A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДИПЛОМАТ ЦОЛ, ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/550-р албан бичгээр ЗХХА-ын улсын нэгдсэн бүртгэлээс хассан/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/550-р албан бичгээр бүртгэлээс хассан/

САЙДЫН ТУШААЛ

ДИПЛОМАТ ЦОЛ, ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22

Дипломат албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3, 14 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь :

1. "Дипломат цол, цолны нэмэгдэл олгох журам"-ыг нэгдүгээр хавсралт ёсоор баталж, журмыг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Дипломат цолны үнэмлэх"-ний загварыг хоёрдугаар хавсралт ёсоор баталсугай.

3. Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл олгохыг 2001 оны 3 дугаар сарны 1-ний өдрөөс эхлэн зогсоож цаашид Дипломат цолны нэмэгдлийг олгох, зэрэг дэвийн нэмэгдэл, Дипломат цолны нэмэгдлийн зөрүүг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож нөхөн олгохыг ДБҮААГ-ын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга М.Галзагдад зөвшөөрсүгэй.

4. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Ч.Батжаргалд даалгасугай.