A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 111

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ИНД-13, 21, 43, 61, 63/

Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Дор дурьдсан дүрмүүдийг хавсралтаар баталсугай. Үүнд:

1 дүгээр хавсралтаар - ИНД-13"Зөрчлийг шалгах";

2 дугаар хавсралтаар, ИНД-21 "Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд анги, гэрчилгээжүүлэлт";

3 дугаар хавсралтаар - ИНД-43 "Техник үйлчилгээний ерөнхий дүрэм";

4 дүгээр хавсралтаар - ИНД-61 "Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл";

5 дугаар хавсралтаар - ИНД-63 "Нисгэгчээс бусад нисгэх багийн гишүүдийн үнэмлэх, зэрэглэл";

6 дугаар хавсралтаар - ИНД-65 "Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл";

7 дугаар хавсралтаар - ИНД-66 "Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл";

8 дугаар хавсралтаар - ИНД-71 "Агаарын зайг тогтоох";

9 дүгээр хавсралтаар - ИНД-75" Агаарын навигацийн үйлчилгээний зайчлалын стандарт";

10 дугаар хавсралтаар - ИНД-135 "Агаарын тээврийн үйл ажиллагаа- багтаамж багатай онгоц, нисдэг тэрэг";

11 дүгээр хавсралтаар - ИНД-138 "Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа";

12 дугаар хавсралтаар - ИНД-141 "Иргэний нисэхийн сургалтын байгууллага, гэрчилгээжүүлэлт";

13 дугаар хавсралтаар - ИНД-145 "Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт";

14 дүгээр хавсралтаар - ИНД-183 "Иргэний нисэхийн итгэмжлэгдсэн шалгагч";

15 дугаар хавсралтаар - ИНД-203 "Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах".

2. Шинээр батлагдсан дүрмүүдийг 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 дүгээр тушаалаар баталсан ИНД-13 "Нислэг-техникийн зөрчлийг шалгаж шийдвэрлэх", ИНД-43 "Техник үйлчилгээний ерөнхий дүрэм", ИНД-183 "Иргэний нисэхийн итгэмжлэгдсэн шалгагч" ИНД-203 "Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах", "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 353 дугаар тушаалаар баталсан ИНД-205 "Осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгасан тайлан, дүгнэлт", "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 оны 377 дугаар тушаалаар баталсан ИНД-21 "Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд ангийг гэрчилгээжүүлэх"-ийг, түүнд "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 42 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийн хамт, "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 269 дүгээр тушаалаар баталсан ИНД-61 "Нисгэгчийн үнэмлэх зэрэглэл", ИНД-63 "Нисгэгчээс бусад нисэх багийн гишүүн болон агаарын хөлгийн диспетчерийг үнэмлэхжүүлэх"-ийг, тэдгээрт "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2002 оны 268 дугаар тушаал, 2005 оны 144 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хамт, "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 75 дугаар тушаалаар баталсан ИНД-65 "Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтныг үнэмлэхжүүлэх", ИНД-66 "Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх"-ийг, түүнд "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 77 дугаар тушаалаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хамт, мөн тушаалаар баталсан ИНД-141 "Иргэний нисэхийн сургалтын байгууллагыг гэрчилгээжүүлэх", ИНД-145 "Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх"-ийг, түүнд "Дүрэмд өөрчлөлт оруулах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 268 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийн хамт, "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2001 оны 1Д7 дугаар тушаалаар баталсан ИНД-71 "Агаарын зайг тогтоох","Дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Дэд бүтцийн сайдын 2003 оны 124 дүгээр тушаалаар баталсан ИНД-75 "Агаарын навигацийн үйлчилгээний стандарт", ИНД-138 "Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа", ИНД-135 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-бага багтаамжтай онгоц, нисдэг тэрэг"-ийг түүнд "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 144 дүгээр тушаалаар орсон өөрчлөлт, 2006 оны "Дүрэм батлах, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 103 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийн хамт, "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2006 оны 131 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Батлагдсан дүрмүүдийг сурталчлан, сургалт зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т үүрэг болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА

Тус тушаалын 9, 10-р хавсралтад 2011 оны 123, 278-р тушаалаар, 2015 оны 146-р тушаалаар 5-р хавсралтад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон ба ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар зарим хавсралтуудыг хүчингүй болгосон.

Улсын бүртгэлд 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3137 дугаарт бүртгэсэн

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 192

Улаанбаатар хот

Шийдвэр хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэг, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 48 дугаар хуралдааны XIX дүгээр тэмдэглэлийг тус тус үндэслэн хавсралтад заасан захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Ерөнхий сайдын 2023 оны 12 дугаар

сарын 05-ны өдрийн 192 дугаар

захирамжийн хавсралт

ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭРИЙН ЖАГСААЛТ

1."Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн сайдын 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 261 дүгээр тушаал.

2."Дүрэм батлах тухай" Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дүгээр тушаал.

3."Дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 211 дүгээр тушаал.

4."Шуудангийн нэгдсэн код батлах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр тушаал.

5."Журам батлах тухай" Эрүүл мэндийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24/19 дүгээр хамтарсан тушаал.

---о0о---