A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, БУУДАЙН ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2018 оны А-143-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2018 оны А-143-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, БУУДАЙН ЖИШИГ ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ/ Буудайн чанарыг үнэлэх журам/

2003 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/87

Засгийн газрын 1999 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан "Буудай сангийн үйл ажиллагааны журам"-ын 6 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуйн сангийн зөвлөлийн 2003 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. 2001 оны А/126 дугаар тушаалаар батлагдсан "Буудайн чанарыг үнэлэх журам"-ын;

1.1. 1.а заалтыг "19%-аас дээш чийгтэй буудайг хүлээн авахгүй" гэж;

1.б заалтыг "14%-аас илүү гарсан тохиолдолд илүү чийгийн эзлэх хувиар жингийн хорогдол тооцох ба буудайн нэгжийн үнийг өөрчлөхгүй" гэж тус тус найруулсугай.

1.2. 4.а; 4б заалтууд дахь "700" гэснийг "740" гэж өөрчилсүгэй.

1.3. 3.а заалтын "10% -аас бага бол 10% хүртэл хэмжээгээр тооцож, жингийн нэмэгдэл тооцно" гэсэн хэсгийг хассугай.

1.4. 5.б заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2. 2003 оны намрын ургацаас Хөдөө аж ахуйн санд хүлээн авах хүнсний улаан буудайн 1 тоннын жишиг үнийг 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгөөр тогтоосугай.