Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ЖАГСААЛТ, АНГИЛАЛ БАТЛАХ ТУХАЙ / Монгол Улсад ургамал хамгаалах бодис турших, Монгол Улсад 1999-2000 онд хэрэглэх ургамал хамгаалах боди

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ, ЖАГСААЛТ, АНГИЛАЛ БАТЛАХ ТУХАЙ / Монгол Улсад ургамал хамгаалах бодис турших, Монгол Улсад 1999-2000 онд хэрэглэх ургамал хамгаалах бодисын жагсаалт бүртгэх, устгах журам /


1999 оны 06 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 86, А/86, А/164



Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дугаар заалт, Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дүгээр заалт, Ургамал хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 4 дүгээр заалт болон 6 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1. “Монгол Улсад ургамал хамгаалах бодис турших, бүртгэх, устгах журам”-ыг 1 дүгээр, “Монгол Улсад 1999-2000 онд хэрэглэх ургамал хамгаалах бодисын жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Энэхүү тушаалын биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч Ц.Дамдин, ХАА-н улсын хяналтын албаны Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын ерөнхий байцаагч Ж.Цэрмаа, Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албаны улсын ерөнхий байцаагч Н.Сайжаа нарт даалгасугай.


             БАЙГАЛЬ ОРЧНЫСАЙД                   ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙД                 ЭРҮҮЛ МЭНД,  НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД 


                         С.МЭНДСАЙХАН                                      Ч.СОДНОМЦЭРЭН                                                                                       С.СОНИН


                               1999 оны 7 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 1443 дугаарт бүртгэсэн