Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам/

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам/


2004 оны 8 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 74/154/170/175



Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5.1-д заасныг үндэслэн ТУШААХ нь:


1.“Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам”-ыг хавсралтаар баталсугай.


2.Энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн, Хууль зүй, дотоод хэргийн, Санхүү, эдийн засгийн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга, Үндэсний татварын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.


3.Энэ журам батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Сангийн сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 1998 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 356, А/191, А/353 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД   ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД   САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД   ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД


            Д. НАСАНЖАРГАЛ                                        Ц. НЯМДОРЖ                                                   Ч. УЛААН                                П.НЯМДАВАА 


                                                            2004 оны 8 дугаар сарын 6-ны өдөр улсын бүртгэлийн 2482 дугаарт бүртгэсэн