Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийг аттестатчилах журам /

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийг аттестатчилах журам /


2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 450



“Боловсролын тухай” Монгол улсын хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дугаар заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:


“Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийг аттестатчилах журам”-ыг нэгдүгээр, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг үнэлэх тоон болон чанарын шалгуур үзүүлэлтийг хоёрдугаар, аттестатчилагдсан сургалтын байгууллагад олгох гэрчилгээний загварыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг аттестатчилах үйл ажиллагааг журмын дагуу зохион байгуулахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г. Батболд )-т даалгасугай.


Аттестатчилал явуулахтай холбогдсон гарах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн газар (П.Гансүх)-т даалгасугай.


                                                                                                 САЙД                                        А.ЦАНЖИД.


                                                     2004 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 2385 дугаарт бүртгэсэн