A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1993 оны 6 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 76

Улаанбаатар хот

УЛСЫН МӨРДӨН БАЙЦААХ БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Улсын мөрдөн байцаах байгууллагыг бэхжүүлэх талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай:

1)улсын мөрдөн байцаах байгууллагыг үйл ажиллагааны хувьд бие даалган хараат бус байдлыг хангах асуудлыг судалж, тогтолцоог нь боловсронгуй болгох арга хэмжээг энэ оны Ш улиралд багтаан авч шийдвэрлэх;

2)улсын мөрдөн байцаах байгууллагыг төсөв хөрөнгө, техник хэрэгсэл, ажиллах нөхцөлөөр хангах арга хэмжэээг тусгайлан боловсруулж хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх;

3)улсын мөрдөн байцаах байгууллагын ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх тогтолцоог буй болгож ажиллагсдын нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авах.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД П.ЖАСРАЙ