A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2007.06.08-ны 161 дүгээр тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2007.06.08-ны 161 дүгээр тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нөхөх олговор олгох, үүнийг бүртгэх, тайлан гаргах журам/

1998 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 101

"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай" Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Нөхөх олговор олгох, түүнийг бүртгэх, тайлан гаргах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Сум, дүүргийн санхүүгийн хэлтэс, тасагт нөхөх олговор олгоход зориулан төвлөрсөн төсвөөс олгох санхүүжилтийг хуваарийн дагуу шилжүүлж байхыг Төсвийн бодлогын газрын дарга (Л.Дашдорж)-д даалгасугай.

3. Нөхөх олговор олгох үйл ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулж ажиллахыг сум, дүүргийн санхүүгийн хэлтэс, тасгийн дарга нарт үүрэг болгосугай.

1998 оны 7 дугаар сарын 9-ний өдөр улсын бүртгэлийн 1220 дугаарт бүртгэсэн.